images

МУИС-ийн оюутнууд АНУ-ын шүүхийн мэтгэлцээний тэмцээнээс шагнал хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-18


    Олон улсын нийтийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “The Philip C.Jessup International Law Moot Court Competition” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь дэлхийн 100 гаруй орны 700 гаруй хуулийн сургуулийн баг оролцдог хамгийн том шүүхийн мэтгэлцээний тэмцээн юм. Тэмцээний Олон улсын аварга шалгаруулах шатанд манай улсыг төлөөлж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг амжилттай оролцож, “Best new team” шагналыг хүртлээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багт Олон улсын эрх зүйн ангийн оюутан Б.Ариунзаяа, Ө.Намуунбаяр, С.Билэгт-Очир, Г.Маргад, эрх зүйн ангийн оюутан Б.Лхагважаргал нар оролцсон байна. Багийн дасгалжуулагчаар МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор М. Уянга ажиллажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.