Эстони улсын Тарту их сургууль Монгол судлалын лабораторитой болов
Чихэнд чимэгтэй
2023-03-27
Эстони улсын хамгийн эртний буюу 1632 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Тарту их сургуулийн Соёл судлалын хүрээлэнгийн Дорно дахины судлалын төв Монгол судлалын лабораторитой боллоо. Энэ лабораторийн нээлтэд зориулж Монгол улсын Гадаад харилцааны яам, эрдэм шинжилгээний байгуулагууд 100 орчим ном, судалгааны материал хандивлажээ. Мөн Тарту их сургууль, МУИС хамтран “Монгол: Уламжлал ба орчин үе” олон улсын хурлыг хоёр өдрийн турш зохион байгуулсан байна. Хуралд Англи, Австри, Герман, Голланд, Израил, Литва, Орос, Польш, Унгар, Чех, Финланд, Франц, Эстони, Солонгос, Монгол, Өвөр Монгол, Буриад, Халимагийн эрдэмтэд оролцжээ. Тарту их сургууль нь 2023 оны дэлхийн их сургуулиудын чансаанд 296-д бичигдэж буй сургалтын чанар сайтай, Төв болон Зүүн Европын бүс нутагтаа тэргүүлэх сургалт, судалгааны институци юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.