Казах зохиолч Ардын уран зохиолч цол хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-03-21
Баян-Өлгий аймгийн ахмад сэтгүүлч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Шынай өнөөдөр ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч цол хүртжээ. Тэрбээр насаараа сэтгүүлзүйн салбарт ажиллахдаа олон зуун шүлэг, яруу найраг туурвиснаас гадна Казахын зохиолч И.Есенберлиний “Нүүдэлчид” роман, казах бичгийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Ү.Ахытын “Сургамжит уриалга” номыг монгол хэлээр орчуулсан юм. Мөн Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Д.Мягмар нарыг өгүүллэг, тууж, шүлэг, хамгийн сүүлд зохиолч Б.Наминчимэдийн “Аугаа эрин” романы “Хөх илдний очис” тэргүүн дэвтрийг казах хэлнээ орчуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.