images

Цагааннуур сумын цаачид цасан хотхонд цасны баяраа тэмдэглэж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-06


     Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд өчигдөр, өнөөдөр хоёр “Цаа цасны баяр” болж байна. Уг баярт баруун, зүүн тайгын цаачин иргэд цаан сүрэгтэйгээ хүрэлцэн ирж оролцов. Мөн нутгийн иргэдийн дунд язгуур урлагийн наадам зохион байгуулсан бөгөөд баярт зориулж аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газраас цасан баримлын урлаач Д.Цэрэнбат Б.Баярсайхан, Т.Бүтэнбаяр Ц. Шижирбаатар, Г. Энхтал нараар цасан хотхон урлуулсан юм. Тэд нийт найман өдрийн турш тус нутгаас олдсон археологийн дурсгалт өв, байгаль, соёлын онцлогийг илтгэх арван баримал хийжээ. Тухайлбал, Монголын хамгийн өндөр буган чулуун хөшөө, Монгол шарын даваан дахь улсын хилийн багана, дархад адуу, урц бүхий тайз, цаатны нүүдэл, цагаан загас, Тарган нуураас олдсон савагт хирс, Бөртэ чину, Гоо марал, Буурал баавгайн зайран зэргийг цасаар бүтээсэн байна.

 

#Яг_Одоо_Шууд Баруун, Зүүн тайгаас Цаачин иргэд цаан сүргээ дагуулсаар өв соёлын наадамдаа хүрэлцэн ирлээ. “Цаа, цасны баяр”-ын нээлтийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Шаравдоржийн Идэрбаясгалан, Соёлын яамны Соёлын өвийн бодлого зохицуулалтын шинжээч О. Мэндсайхан, Цагааннуур сумын Засаг дарга Б. Цэрэн-Очир, Аялал жуулчлал эрхлэгчдийн төлөөлөл Б. Доржготов нар нээж үг хэллээ.

Posted by Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар on Saturday, March 4, 2023

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.