images

Элэгний хорт хавдартай 18 мянган өвчтөнд амжилттай мэс засал хийсэн Р.Сандуйжав Ардын эмч боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-17


      Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хавдар судлалын тэнхимийн зөвлөх профессор, Хавдар судлалын төвийн зөвлөх, гавьяат эмч Р.Сандуйжав өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын эмч цол хүртлээ. Тэрбээр эрүүл мэндийн салбарт 44 жил ажиллажээ. Энэ хугацаандаа хавдрын эмчилгээний шинэ аргуудыг эмнэл зүйн практикт нэвтрүүлэн, мэс заслын 100 гаруй арга технологийг нутагшуулсан байна. Мөн давхардсан тоогоор 726 мянган иргэнийг үзэж оношилжээ. Улмаар 90 орчим мянган өвчтөнд мэс засал хийснээс 18,500 өвчтөнд элэгний хорт хавдрын мэс засал амжилттай хийсэн байна. Р.Сандуйжав эмч 2011 оноос үндэсний “Элэг шилжүүлэн суулгах баг”-ийг удирдаж, амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн билээ. Иймд монголчуудын дунд “элэгний” хэмээн алдаршсан юм. Тэрбээр эмчээр ажиллахын хажуугаар эмч мэргэжилтэн бэлтгэх 100 гаруй хөтөлбөр, сургалтын шинэ стандарт боловсруулж, Монголын хавдрын эмчилгээг олон улсын стандартад нийцүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.