АШУҮИС Сөүлийн үндэсний их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-02-17
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал Д.Даваадорж Сөүлийн үндэсний их сургуультай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар ярилцжээ. Тэрбээр хоёрдугаар сарын 8-10-ны хооронд тус сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн төгсөлтийн сургуульд олон улсын хуралд оролцохын зэрэгцээ биомониторинг, шим тэжээл судлалын мэргэшүүлэх сургалт, судалгааны чиглэлээр тус сургуультай хамтран ажиллахаар тохиролцсон байна. АШУҮИС өмнө нь Сөүлийн үндэсний их сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимтэй хамтран оюутан солилцооны хөтөлбөр, Шим тэжээл судлалын тэнхимтэй хамтран энэ чиглэлийн анхны бакалаврын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.