Америкийн Элчин сайд Цагаан сарын мэндчилгээ сурч байна
Чихэнд чимэгтэй
2023-02-17
АНУ-аас Монгол улсад суух Элчин сайд Ричард Буанган монгол хэлээр Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэхийг сурч буй бичлэгээ Интернэтэд тавьжээ. Хэлэхэд хэцүү боловч сурахаар хичээн чармайж буйгаа тэрбээр уг бичлэгт өгүүлсэн байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард Монголд ирсэн Р.Буанган манай хэл соёл, ёс заншилд суралцахаар ихээхэн чармайдгаас гадна монголчуудтай ойр дотно байхыг хичээдгээ өнгөрсөн хугацаанд олонтаа харуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.