Сан-Францискод амьдардаг өндөр настанд цагаан сарын идээ бэлэглэжээ
Чихэнд чимэгтэй
2023-02-17
АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод 1999 оноос амьдарч буй 80 настай Н.Гэрэл гуайг Монголын Ерөнхий консулын газрын Ерөнхий консул Б.Ургамалцэцэг хүлээн авч уулзлаа. Тэрбээр туулай жилийн сар шинийн баярыг угтан түүнд хүндэтгэл үзүүлж, цагаан сарын идээгээр бэлэг барьжээ. Н.Гэрэл гуай эх баригч, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй бөгөөд 15000 хүүхдийг эх барьж авсан байна. Мөн Америкт очсоныхоо хойно ч тэндхийн монголчууддаа үргэлж эрүүл мэндийн зөвлөгөө өгч Өндөр ээж хэмээн хүндлэгджээ. Одоогоор Сан Франциско, Бэй Аэриад 6000 орчим монголчууд амьдарч байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.