images

М.Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн сурагчид нэг өдрийн хэрэглээний мөнгөө Туркт хандивлажээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-17


     Туркийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд Мустафа Кемаль Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн сурагчид нэг өдрийн хэрэглээний мөнгөө хандивлажээ. Тус сургуулийн сурагчдын хүсэлтээр Туркээс Монгол улсад суугаа Элчин сайд Зафер Атешийн гэргий Айла Атеш тэдэнтэй уулзах үеэр энэ мөнгийг гардуулсан байна. Энэ үеэр Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүд тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн талаар сурагчдад мэдээлэл өгсөн аж. Сургуулд дээр болсон энэ арга хэмжээний өмнө оролцогчид газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүлжээ. Анх 1939 онд байгуулагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийг 2007 онд М.Ататуркийн нэрэмжит болгосон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.