images

"SM Entertainment"-ийн үүсгэн байгуулагч Солонгос-Монголын бизнес форумд оролцов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-16


     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй айлчлалын хүрээнд "Hyatt Seoul" зочид буудалд болсон хүлээн авалтад "SM Entertainment" компанийн үүсгэн байгуулагч И Сү Ман хүрэлцэн ирж, солонгосчууд соёлын экспортоороо дэлхий дахиныг хэрхэн байлдан дагуулж буй талаар үг хэлжээ. Уг арга хэмжээнд хоёр орны 100 орчим албаны хүмүүс, бизнесийн болон бусад салбарын төлөөлөл оролцсон байна. И Сү Ман ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар уг хүлээн авалтад ирсэн бөгөөд "Би сүүлийн 30 жилийн турш "К-pop"-ыг бүтээж, анхдагч нь байсаар ирсэн. Бүх амьдралынхаа туршид "K-pop"-ын түүхтэй хамт амьдарлаа. "K-pop" даяаршил, технологийн хувьсгал, бүс нутаг, хил хязгаар, үзэл суртлыг даван туулж, дэлхий даяар хүмүүсийн зүрх сэтгэлийг холбож байна" гэжээ. Мөн тэрбээр ирэх зун Монгол улсад “K-pop” хөгжмийн тоглолт зохион байгуулахаар болсноо зарласан байна. И Сү Ман нь орчин үеийн Солонгосын соёл, тэр дундаа кино, дуу хөгжмийг хөгжүүлж дэлхий дахинд дэлгэрүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн хүн юм. 1989 онд түүний байгуулсан "SM Entertainment" компани өнөөдөр энтертэйнмэнт салбарын дэлхийн хамгийн том компанийн нэг болоод байгаа билээ. 2023 оны хоёрдугаар сарын байдлаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 2.31 тэрбум доллар байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.