images

Зөвлөлдөх зөвлөл ирэх даваа гарагт УИХ-д зөвлөмжөө хүргүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-16


     "Зөвлөлдөж шийдье" санал асуулгын хоёр дахь шатны уулзалт өчигдөр Төрийн ордонд болж 800 иргэд оролцсон билээ. Тэгвэл өнөөдөр уг зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болон оролцсон иргэдийн төлөөлөл хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан байна. Зөвлөлийн гишүүд тус уулзалтыг ажил мэргэжил, оршин суугаа газар, насны хувьд ялгаатай иргэдийг оролцуулсан хэмээн онцолж байлаа. Мөн “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал”, “Эдийн засаг баялгийн сан, төвлөрлийг сааруулах”,  “Нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдвийн хүрээнд өрнөсөн гэдгийг хэлэвТүүнчлэн энэ уулзалтаас гарсан зөвлөмжийг энэ сарын 20-ны өдөр УИХ-д хүргүүлэхээр тогтсон болохыг мэдэгджээ.  Харин хоёрдугаар шатны уулзалтад оролцсон иргэдийн төлөөлөл “Эхний үе шатанд нийгмийн идэвхтэй хэсгийнхэн оролцсон. Энэ удаагийн уулзалтад энгийн иргэдийг тохиолдлын байдлаар сонгон оролцуулсан нь илт байлаа. Оролцогчид 15 хүнтэй баг болж тодорхой асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Нөгөөтэйгүүр уулзалтад оролцож байгаа зарим иргэд ямар арга хэмжээнд оролцож байгаагаа ойлгоогүй ч хүмүүс ирсэн нь маш сонирхолтой байсан. Энэ нь төлөөллийн ардчиллыг хөгжүүлэхэд чиглэсэн алхам мөн" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.