images

Туркменистаны олон улсын үзэсгэлэнд Монголын бизнес эрхлэгчдийг оролцохыг урив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-16


    Туркменистаны Гадаад хэргийн дэд сайд В.Хажиев энэ сарын 14-ний өдөр Монголын элчин сайд Д.Баярхүүг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар элчин сайдын итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авч, Туркменистаны талаас Монгол улстай үр дүнтэй хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх, шинээр томилогдсон элчин сайдын энэ чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Мөн талууд улс төр, дипломат хамтын ажиллагааны асуудлыг хөндөөд дараагийн улс төрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах талаар хэлэлцэж, худалдаа, эрчим хүч, агро аж үйлдвэрийн цогцолбор, нэхмэлийн үйлдвэрлэл, соёл, хүмүүнлэг зэрэг салбар дахь түншлэлийг өргөжүүлэх талаар ярилцсан байна. Түүнчлэн Туркменистаны тал энэ оны 11 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд Ашхабад хотод болох “Агро-Пак Туркменистан-2023” олон улсын үзэсгэлэнд Монголын бизнес эрхлэгчдийг оролцохыг урьжээ. Манай улсыг төлөөлж буй шинэ элчин сайд Д.Баярхүү нь Туркменистаны Астана хотод оршин сууж ажил хэргээ явуулна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.