ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төслийн материалыг цахимаар авч байна
Чихэнд чимэгтэй
2023-02-16
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгодог хөнгөлөлттэй зээл авах төслийн материалыг гуравдугаар сарын 10-ны 08:30 цаг хүртэл цахимаар хүлээн авна. Зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар, таван жилийн хугацаанд, гурван хувийн хүүтэй олгох бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 хүртэл сар байна. Энэ онд зээлийг сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр, хүнсний зориулалтын сав, баглаа боодлын үйлдвэрт олгоно. Газар тариалангийн салбараас “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мод, жимс, хүнсний ногооны үр, үрсэлгээний хүлэмжийн аж ахуй болон хүнсний ногооны зоорь, газар тариалангийн бүтээгдэхүүний агуулахын үйлчилгээ эрхлэгчид зээлд хамрагдах боломжтой. Харин хөнгөн үйлдвэрийн салбарт оёмол бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрийг дэмжинэ. Мал аж ахуйн салбараас гахай, шувуу, зөгийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, мал эмнэлгийн үйлчилгээний зээлийн төслийг хүлээн авах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.