Шог зураач Ц.Байдыд Ардын зураач цол олгоно
Чихэнд чимэгтэй
2023-02-16
Шог зураач Ц.Байдыд “Ардын зураач” цол хүртээхээр болжээ. Тэрбээр 1974 онд Москвагийн Г.Строгановын Уран зургийн академийг төгссөн мэргэжлийн зураачдын нэг бөгөөд түүнээс өмнө ийн цол авсан шог зураач байхгүй юм. Ц.Байды улсын хэмжээнд 15 удаа шог зургийн үзэсгэлэн гаргаснаас хамгийн сүүлд Дүрслэх урлагийн музейд "Алтан шар замд" шог зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байв. Тэрбээр бүтээл туурвилаараа 1991 онд "Алтан гадас" одон, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2005 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдаж байжээ.
Гэрэл зургийг МОНЦАМЭ агентлаг
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.