images

Сар шинийн баярын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-15


    Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнөөдөр Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус зохицуулалтад Цагаан сарын өмнөх өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой тоогоор зорчуулах дугаарын хязгаарлалт хийхгүй гэжээ. Зөвхөн битүүний өдөр автомашиныг дугаараар хязгаарлаж, шинийн нэгнээс гурваныг хүртэл хязгаарлалт үйлчлэхгүй аж. Харин хоёрдугаар сарын 24 буюу шинийн дөрвөнөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу мэдээлсэн байна. Түүнчлэн Сар шинийн баярын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээр уртасгасан цагаар ажиллах гэнэ. Одоогоор дотоодын цэргийн байгууллагын 50 орчим албан хаагч хөдөлгөөн зохицуулахаар зах, худалдааны төвүүдэд ажиллаж эхэлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.