Солонгосын компанитай хамтран аман болон бичгийн дурсгалын цахим сан бүтээнэ
Чихэнд чимэгтэй
2023-02-15
Монголын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид Өмнөд Солонгосын “Rmsoft” компанийн захирал Чой Кан Хун нар хамтран ажиллах санамж бичигт хоёрдугаар сарын 13-нд гарын үсэг зуржээ. Уг санамж бичгээр “Монголчуудын аман болон бичгийн дурсгалын цахим сан бүрдүүлэх” стратегийн түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхэд талуудын хамтын ажиллагааны харилцаа ямар байхыг тодорхойлох юм. "Rmsoft" нь 2012 онд байгуулагдсан, вэб хөгжүүлэлтийн мэргэшсэн компани бөгөөд вэб сайтын дизайн, программ хангамжийн хөгжүүлэлт, IT-ийн зөвлөх үйлчилгээ, бүтээгдэхүүний стратеги төлөвлөгөө, аппликэйшн хөгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг ажээ. Өнгөрсөн хугацаанд тус компани Medstore, Superstore, Kigalism.com зэрэг төслүүд дээр ажилласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.