Гүйлтийн цанын гурван тамирчин Словенид болох ДАШТ-д оролцоно
Чихэнд чимэгтэй
2023-02-15
Гүйлтийн цанын 43 дахь удаагийн ДАШТ хоёрдугаар сарын 21-нд Словени улсын Планица хотод эхэлнэ. Тус тэмцээн 12 өдрийн турш үргэлжлэх бөгөөд манай улсаас ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг нар оролцоно. Тэд "Бээжин-2022" Өвлийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан дасгалжуулагч Б.Баттулгын хамт маргааш эх орноосоо мордох ажээ. Планица хот нь 2018 онд Олон улсын цанын холбооны 51 дэх удаагийн чуулганаар Норвегийн Тронхэм хоттой өрсөлдөж, ДАШТ-ийг зохион байгуулах эрхээ авсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.