БНСУ: Монгол иргэдийн визийн нөхцлийг шат дараатай хөнгөвчилнө
Чихэнд чимэгтэй
2023-02-15
Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүнтэй уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил"-ээр зарласантай холбогдуулан Солонгосын иргэдийг энэ хугацаанд визээс чөлөөлснийг танилцуулж, монгол иргэдэд мөн энэ хугацаанд визийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд тус улсын Хууль зүйн сайдад анхаарч ажиллахыг хүсжээ. Харин Хууль зүйн сайд Хан Дун Хүн Солонгос улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, аливаа асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх чиглэлд цаашид ч анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Солонгосын Засгийн газраас Яньян болон Жэжү рүү зорчих бүлэг жуулчдыг визгүй зорчуулах шийдвэр гарган хэрэгжүүлж буйг дурдаад, цаашид монгол иргэдийн визийн нөхцлийг хөнгөвчлөх талаар шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа тэмдэглэв. Хоёр улсын хооронд харилцан зорчсон иргэдийн тоо 1999 онд 5000 орчим байсан бол эдүгээ 200 мянгад хүрч, манай улсын 50 гаруй мянган иргэн Солонгос улсад оршин сууж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.