images

Монголбанк мөнгөн тэмдэгтийн аппликэйшн нэвтрүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-15


     Монголбанкнаас үндэсний мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх, иргэд олон нийтийн дунд төөрөгдөл үүсэхээс сэргийлэх зорилгоор гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүллээ. Мөнгөн дэвсгэртийн хамгаалалтын элементүүдийн талаарх танин мэдэхүйн  мэдээллүүдийг багтаасан монгол, англи хэлээр ашиглах боломжтой тус аппликэйшнийг "IOS" болон "Android" үйлдлийн системээс татаж авах боломжтой бөгөөд сурах, бодит талбар дээр ажиллах, олсон мэдлэгээ шалгах гэсэн үндсэн гурван хэсэгтэйгээр бүтээсэн байна. Монголбанк сүүлийн жилүүдэд мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхээс сэргийлж, хамгаалалтын элементүүдийг нь технологийн өндөр түвшинд сайжруулан шинэчилж байгаагийн нэг нь энэ юм. Энэ аппликэйшн нь мөнгөн тэмдэгтийн хуурамч, жинхэнэ эсэхийг тодорхойлохгүй бөгөөд зөвхөн хамгаалалтын элементүүдийг таних, шалгахад туслах мэдээллийг агуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.