images

БНХАУ-ын Чунчин хотоос хөнгөн галт тэрэг авах талаар хэлэлцлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-14


     БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод албан томилолтоор ажиллаж буй Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр Чунчин хотын авто тээврийн цахим платформын үйл ажиллагаа, авто зогсоолын менежменттэй танилцжээ. Мөн хөнгөн галт тэргийг үйлдвэрийн үнээр авах боломжийн талаар Чунчин хотын Метро үйлдвэрийн удирдлагатай хэлэлцсэн хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар мэдээлэв. Энэ айлчлал нь зам тээврийн системээ бүрэн цахимжуулж, хялбаршуулж чадсан БНХАУ-ын холбогдох албаны мэргэжилтнүүдээс туршлага судлах боломжийг манай мэргэжилтнүүдэд олгож байгаа аж. Чунчин хот автомашинд дугаар олгохдоо картын системийг нэвтрүүлэн, тээврийн хэрэгслийн талаарх бүх мэдээллийг нэгтгэн мэдээллийн сан үүсгэдэг байна. Ингэснээр эмнэлэг, сургууль, эсвэл олон нийтийн арга хэмжээнд очих үед картаар нь дамжуулан зогсоолыг нь хуваарилах зэргээр тулгамдсан асуудлыг шийддэг ажээ. Мөн даатгал, замын төлбөр зэргийг автомашинд олгосон картаар дамжуулан цахимаар төлөх боломж бүрдүүлсэн байна. Улаанбаатар хот зам тээврийн салбарт цахим шинэчлэлт хийх хүрээнд  RFID, авто зогсоолын нэгдсэн систем зэрэг технологийг нэвтрүүлж эхлээд байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.