images

Монгол иргэд Чехэд ажиллаж байсан жилээ тооцуулан тэтгэвэрт гарах боломжтой боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-14


     Монгол, Чех улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрт талууд нэгдүгээр сарын 24-нд гарын үсэг зурж байсан билээ. Энэ нь Чехэд ажиллаж байсан монголчууд, Монголд ажиллаж байсан чех иргэд ажилласан жилээ улсдаа тооцуулан тэтгэврээ тогтоолгох тухай юм. Тэгвэл Чехийн тал энэ хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай байсан дотоодын эрх зүйн орчноо бүрдүүлсэн тухай ноот бичгийг Чехийн Элчин сайд Ян Вытопил Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд хоёрдугаар сарын 13-нд гардуулжээ. Ингэснээр дээрх хэлэлцээр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжихээр боллоо. Өөрөөр хэлбэл, энэ хоёр улсын иргэн бүр харилцан нөгөө улсад хөдөлмөр эрхлэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээндээ харгалзах тэтгэврээ тогтоолгох нийгмийн баталгаа бүрдэв. Тус улс нь Өмнөд Солонгос, Америкийн дараа орох хамгийн олон монголчууд амьдардаг газар юм. Одоогийн байдлаар манай улсын 12 мянга гаруй иргэн Чехэд албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байна. Тэдний 1200 гаруй нь оюутан, сурагч ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.