Монголын өсвөрийн сүмочид Токиод барилдав
Чихэнд чимэгтэй
2023-02-14
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сүмогийн 13 дахь удаагийн олон улсын тэмцээн энэ сарын 12-ны өдөр болж өндөрлөлөө. Японы Токиогийн "Рёогокү Кокүгикан" ордонд болсон тус тэмцээнд найман орны 900 гаруй хүүхэд өрсөлдөж, Монголын 11 өсвөрийн сүмоч оролцсон байна. Тэмцээний 10 насны ангилалд Баянхонгор аймгийн Баянлиг сумын сурагч Хаш-Эрдэнэ алтан медаль, 11 насны ангилалд Нийслэлийн 13 дугаар сургуулийн сурагч Чилүгэн хүрэл медаль хүртэж, багийн барилдаанд манай баг гуравдугаар байр эзэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.