images

Монгол зураач Сөүл хотод үзэсгэлэнгээ гаргав

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2023-02-02


     Өчигдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотод Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Мөнхжингийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнг БНСУ-ын Урлаг судлалын холбоо, Сөүл хотын уран зургийн галерей зохион байгуулсан бөгөөд үзэсгэлэн 10 хоног үргэлжлэх ажээ. Үзэсгэлэнгийн нээлтэд БНСУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Оюунбаатар болон БНСУ-ын Зураачдын холбоо, Уран зургийн галерейн удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, хоёр улсын зураач уран бүтээлчид оролцлоо. Зураач Ц.Мөнхжин өөрөө санаачлан хөгжүүлж байгаа “Mirage style” чиглэлийн уран бүтээл нь орчин үеийн уран зургийн нэгэн шинэ урсгалд хамаарагддаг учир солонгос зураач, урчууд, уран зураг сонирхогчдын анхаарлыг ихээр татаж байна. Удахгүй гуравдугаар сард Монгол улсын гучаад шилдэг уран зураачийн нэгдсэн үзэсгэлэн тус улсын Кёнги мужийн Янпен уран зургийн музейд гарах ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.