images

Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Л.Оюун-Эрдэнэ удирдана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-01


     Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол улсын ерөнхий сайд удирдах бөгөөд дэд даргаар Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга нарын төлөөлөл багтжээ. Уг зөвлөл нь ажлын албатай байж, шаардлагатай тохиолдолд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна. Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ажиллах гүйцэт баталлаа. Кибер аюулгүй байдлыг хангах тухай хуульд уг зөвлөлийг иргэдийн кибер аюулгүй байдлыг хангах ажлыг нэгдсэн удирдлагаар зохицуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл хэмээн тусгажээ. Мөн Кибер аюулгүй байдлыг хангах хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, үндэсний хэмжээний үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, кибер аюулгүй байдлыг хангах талаар гадаад улс, олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах юм. Зөвлөл, түүний ажлын албаны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.