images

Дорнод Монголын хээрийг дэлхийн өвд бүртгүүлэхэд Германтай хамтарч байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-01


     Дорнод Монголын хээрийг дэлхийн өвд бүртгүүлэх асуудлаар Герман, Монголын мэргэжилтнүүдийн уулзалт өнөөдөр боллоо. Уулзалт Германы Вильм арал дахь Байгаль орчны академид зохион байгуулагдсан бөгөөд Германы байгаль хамгаалах агентлагийн дарга Барбара Энгельс, Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан баг оролцжээ. Тэд өнгөрсөн хугацаанд талуудын хэрэгжүүлсэн судалгааны үр дүнг хэлэлцэж, дэлхийн өвд бүртгүүлэх газруудын хилийн цэс, хамгаалалтын менежмент, талуудын хүлээх үүргийг тохиролцжээ. Дорнод Монголын хээр бол нүүдэлчин соёл иргэншил нь олон зууны турш хэвээр үргэлжилж буй экологи, эволюцийн хувьд маш чухал нутаг билээ. Монгол улс 2014 онд нийт 12 газрыг дэлхийн өвд бүртгүүлэхээр урьдчилсан жагсаалтанд оруулсан юм. Тэдгээрийн нэг нь Дорнод Монголын хээр буюу Тосон хулстай, Яхь нуур, Баянцагааны тал, Жаран тогооны тал зэрэг байгалийн нөөцийн газрууд нь Монгол улсын хамгаалалттай газар нутгууд юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.