images

Францчууд тэтгэврийн насыг нэмэхийг эсэргүүцэж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-01


     Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэвэрт гарах насыг хоёр жилээр хойшлуулахаар төлөвлөж байгааг эсэргүүцсэн жагсаал тус улсад хэд дэх өдрөө өрнөж байна. Жагсаалд өнөөдрийн байдлаар 2.8 сая хүн нэгджээ. Зөвхөн Парис хотод хагас сая хүн жагсаж байгаа бөгөөд тус хотод ердөө хоёр метроны шугамаар жолоочгүй цахилгаан галт тэрэг үйлчилж байна. Францын хуулиар тус улсын иргэд 62 нас хүрээд тэтгэвэрт гардаг ажээ. Тэгвэл Герман, Итали, Испани зэрэг Европын орнуудад тэтгэвэрт гарах нас 67 байдаг байна. Франц улсын төсвийн алдагдал 13 тэрбум евро болсон тул тэтгэврийн шинэчлэлийг хийснээр ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэх сайн талтай гэж зарим эдийн засагч үзэж байгаа ажээ. Эсэргүүцлийн жагсаалыг найман үйлдвэрчний эвлэл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 7-11-нд дахин жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн байна. Тэд “Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарвал Засгийн газар шинэчлэлээсээ татгалзах ёстой” гэжээ. Жагсаалын үеэр хэв журам сахиулахаар 11 мянга гаруй цагдаагийн алба хаагч 200 гаруй хот, тосгонд ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.