Мүракамигийн шинэ зохиол гарна
Анд нөхдийн мэдээ
2023-02-01
“Норвегийн ой”, “1Q84”, “Kafka on the Shore” зэрэг бүтээлээрээ дэлхий даяар алдаршсан Японы зохиолч Харүки Мүраками дөрөвдүгээр сарын 13-нд шинэ романаа гаргахаар болсон тухай тус улсын “Шинчоша” хэвлэлийн газар мэдээллээ. Тэрбээр 2017 оны хоёрдугаар сард "Killing Commendatore" романаа хэвлүүлснээс хойш шинэ бүтээл гаргаагүй байжээ. Тус хэвлэлийн газар "Энэ бол 350 гаруй хуудастай том хэмжээний роман бөгөөд сонин, сэтгүүлд цувралаар хэвлэгдээгүй цоо шинэ бүтээл" гэж танилцуулсан байна. Мүракамигийн "Killing Commendatore" роман нь 1.3 сая хувь хэвлэгдэж, худалдаанд гарсан өдрөө тооцоолж байснаас илүү олон мянган хувь борлогдож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.