images

ОУВС: Дэлхийн эдийн засаг сэргэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-31


     Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаарх тайлангаа нийтэлжээ. Тус сан нь мөнгөний бодлогын үр дүнд инфляц буурсан, Хятад улс цар тахлын хоригийг цуцалсан зэрэг эерэг үр дагаварын нөлөөгөөр энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт таамаглаж байснаас өндөр гарна гэж үзсэн байна. Өмнө нь өнгөрсөн оны 10 дугаар сард гаргасан тайландаа дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг энэ онд 2.7% байна гэж таамаглаж байсан ч 0.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Тус сангийн ахлах эдийн засагч Пьер-Оливье Горинзас "Дэлхийн эдийн засаг ирэх жилээс сэргэх бөгөөд түүнээс өмнө бага зэргийн удаашрал явагдана" хэмээн мэдэгдлээ. Улсаар нь авч үзвэл, АНУ энэ онд 1.4%, ирэх онд 1.0%, Хятад улс энэ онд 5.2%, ирэх онд 4.5% тус тус өснө гэж ОУВС таамаглаж байна. Мөн Хятадын эдийн засгийн сэргэлт удааширсан, Украины дайн даамжирч, өрийн асуудал, инфляцийн өсөлт үргэлжилсэн зэрэг нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. Иймээс ОУВС дэлхийн түвшинд инфляцийг бууруулах, цар тахал дахин дэгдэхээс сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.