images

Ангараг гарагийн гадаргуу дээр бамбаруушны дүр илрэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-31


     Ангараг гараг дээр бамбаруушны царай хэлбэртэй газар илэрсэн байна. Энэ сарын 25-ны өдөр НАСА болон Аризонагийн их сургууль тойргийн ажиглалтын төхөөрөмж дээр суурилуулсан камераас Ангараг гарагийн гадаргын зургийг авч нийтэлжээ. Зургийг харахад дугуй тойрог дотор хоёр жижиг тойрог байх бөгөөд голд нь V үсэг хэлбэртэй зураас байна. Энэхүү дүрсийг дээрээс нь харахад бамбаруушны төрх болж харагдахаар аж. Эдгээр хэлбэрүүд нь солирын мөргөлдөөн эсвэл эртний газрын нурангийн ул мөр юм. Аризонагийн их сургуулийн судлаачид хоёр нүд нь солирын мөргөлдөөний ул мөр, хамар, амыг үүсгэн буй V хэлбэр нь газрын нурангаас үүссэн ан цав гэж тайлбарлаж байна. Тус гарагийн чулуурхаг гадаргуугаас бамбаруушны дүрс олж харж байгаа нь "pareidolia" хэмээх хуурмаг төсөөллийн үзэгдэлтэй холбоотой юм. Пареидолиа гэдэг нь ямар нэгэн онцгой холбоогүй үзэгдлээс өөрт танил зүйлийг олж харах сэтгэл зүйн үзэгдлийг хэлдэг ажээ. Ердийн жишээ бол янз бүрийн үүлсийн хэлбэрийг хараад амьтан эсвэл хүмүүсийн нүүр царайг төсөөлөх явдал юм. 2012 онд Ангараг гарагийн гадаргуу дээр мөн зааны дүрс илэрч байсан нь лав урсах үед үүссэн хэлбэр гэж үздэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.