Хятад, Тайваний хооронд зорчигсод 277 хувиар нэмэгджээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-31
Хятадын шинэ жилийн баярын үеэр Хятад, Тайвань хоёр улсын хооронд зорчих хүмүүсийн тоо 277 хувиар нэмэгджээ. Цагаачлалын албаны мэдээлснээр сар шинийн баярын долоо хоногийн хугацаанд хоёр улсын хооронд Шямэний худалдааны бүсээр дамжин өнгөрдөг зорчигчдын тоо 4200 болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 277 хувиар өссөн байна. Гурван жил зогссон тээвэр, худалдаа, шуудангийн үйлчилгээг сэргээн ажиллуулснаар хоёр эргийг дамнасан зорчигч тээврийн усан онгоц энэ хугацаанд 12 удаа тээвэр хийж 719 зорчигч тээвэрлэжээ. Хятадын CCTV телевиз "Хоёр эргийг холбосон харилцаа нэмэгдэж, хэвийн байдал сэргэж байна" хэмээн мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.