АНУ-аас ОХУ-д суух шинэ Элчин сайд ажилдаа оров
Анд нөхдийн мэдээ
2023-01-31
АНУ-аас ОХУ-д суух шинэ Элчин сайд Линн Трэйси өчигдөр албан ажлаа эхлүүллээ. Шинэ Элчин сайд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябковт итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа АНУ-ын Элчин Сайдын Яам Твиттер хуудаснаа "Элчин сайд Трэйси хоёр орны харилцаа хурцадмал байгаа энэ үед яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд онцгой анхаарал хандуулна" гэжээ. Хоёр улс 2010 онд гарын үсэг зурсан "New start" гэрээ нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэгчдийн тоог тодорхой тооноос доош буулгаж, хоёр орны цөмийн байгууламжуудад үе үе шалгалт хийх зорилготой байгуулагдсан юм. Гэрээг нэг удаа сунгасан бөгөөд 2026 оны хоёрдугаар сар хүртэл хүчинтэй хэвээр байгаа ч оросууд Украинд түрэмгийлсний дараа гэрээг сунгах хэлэлцээ зогсонги байдалд ороод байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр хоёр улс гэрээг хэрэгжүүлэх хоёр талын зөвлөлдөх хороог хуралдуулахаар төлөвлөж байсан ч уулзалтын өмнөхөн ОХУ хойшлуулсан тухайгаа мэдэгдсэн ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.