Хойд Солонгос дүрвэгчдийн тухай баримтат кино "Sundance" наадмын шагнал хүртэв
Анд нөхдийн мэдээ
2023-01-30
Энэ сарын 29-ний өдөр болсон 39 дэх удаагийн "Sundance" кино наадмаас Хойд Солонгосоос нууцаар хил давж дүрвэсэн иргэдийн хүнд бэрх амьдралыг харуулсан "Beyond Utopia" баримтат кино Үзэгчдийн нэрэмжит шагнал хүртлээ. “UPI News” агентлагийн мэдээлснээр тус кинонд Хойд Солонгосоос дүрвэсэн бодит хүмүүсийн тухай өгүүлсэн байна. Тэднийг эх орноосоо зугтахад тусалсан Христийн шашны пастор Ким Сон Юн болон хүнд хэцүү зураг авалтыг удирдсан кино найруулагч Мэдлин Кэвин нар киноны зураг авч эхлэхдээ энэхүү үйл явдал хэрхэн төгсөхийг төсөөлж мэдэхгүй байсан гэжээ. Мэдлин Кэвин бол Конго улсын эмэгтэйчүүдийн эрхийн тухай өгүүлсэн “Баяр баясгалангийн хот” баримтат киногоороо кино наадмуудаас удаа дараа шагнал хүртэж байсан эмэгтэй найруулагч юм. “Sundance” нь нь олон улсын хэмжээний бие даасан кино наадам бөгөөд энэ жилийн үзэгчдийн саналаар шалгаруулдаг Үзэгчдийн нэрэмжит шагналд таван кино шалгарсны нэг нь энэхүү кино ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.