Умард Солонгосын нийслэлд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлав
Анд нөхдийн мэдээ
2023-01-30
БНАСАУ-д өвлийн улирлын амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Пёнян хотод 5 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байснаа цуцалж байгаа тухай мэдэгдлийг тус улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудад өнөөдөр хүргүүллээ. Тус улсын Гадаад яамны мэдэгдэлд “25-ны өдрийн 00:00 цагаас тогтоосон эрчимжүүлсэн хорио цээрийн хугацаа 30-ны өдрийн 00:00 цагт дууссаныг бид бүх дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөд мэдэгдэж байна” хэмээн онцолжээ. Уг мэдэгдэлд COVID 19-ийн талаар дурдаагүй бөгөөд зөвхөн “амьсгалын замын өвчин" гэж илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.