Монголын тамирчид Красноярскийн дэвжээнээс 11 медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-01-30
Оросын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн энэ сарын 26-наас 29-ны хооронд ОХУ-ын Красноярск хотод болж өндөрлөлөө. 1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээнд манай улсаас 60 гаруй бөх барилдснаас дөрвөн алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, нийт 11 медаль хүртлээ. Энэ тэмцээнд манай улсаас ДАШТ болон Азийн аваргын алт мөнгөн медальт тамирчид болох С.Цэрэнчимэд, П.Орхон, О.Бурмаа, Э.Сумъяа, Т.Түвшинтулга, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нарын 60 гаруй бөх зодоглосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.