Цар тахлын онц байдлыг цуцлах эсэхийг шийдвэрлэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-01-30
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хуралдаж, COVID-19-ийн улмаас 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжсэн нийгмийн эрүү мэндийн онц байдлын горимыг (PHEIC) хэвээр үлдээх эсэхийг шийдэхээр боллоо. Тус байгууллагын шинжээчдээс бүрдсэн Олон улсын эрүүл мэндийн яаралтай тусламжийн хороо мөн өдөр салбар хуралдаан хийжээ. Тус хороо нь ямар нэгэн халдварт өвчинд зориулж гаргасан PHEIC-ийг үргэлжлүүлэх эсвэл цуцлах эсэхийг улирал тутам хянадаг. Энэ удаагийн хурлаар цар тахлын PHEIC-ийг цуцлах нь эрт байна гэж үзсэн байна. Хурлын шийдвэрийг ДЭМБ-ын ерөнхийлөгч Тедрос Адханом Гебрейюст зөвлөх санал хэлбэрээр хүргүүлж Тедрос хорооны зөвлөмжид үндэслэн эцсийн шийдвэрийг гаргадаг ажээ. Ерөнхийлөгчийн эцсийн шийдвэрийг хурал дууссаны дараа нэгээс гурав хоногийн дараа зарладаг бөгөөд уг дүгнэлтийг энэ долоо хоногийн эхээр зарлах төлөвтэй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.