images

АНУ-аас ОХУ-д суух анхны эмэгтэй элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барина

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-30


     АНУ-аас ОХУ-д суух шинэ Элчин сайд Линн Трэйси өнөөдөр тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябковт итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, албан үүргээ гүйцэтгэж эхэлнэ хэмээн “Спутник” агентлаг мэдээллээ. Элчин сайд Трэйси хоёр улсын харилцаа эрс муудаж байгаа энэ үед үүрэгт ажлаа эхлүүлж байгаа юм. АНУ-аас анх удаа эмэгтэй элчин сайд ОХУ-д суухаар болж байгаа бөгөөд тэрбээр 2014-2017 онд ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яамны дэд даргаар, мөн Төрийн департаментад ОХУ-ын асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байсан, орос хэлтэй мэргэжлийн дипломатч ажээ. Хатагтай Трэйси Жоржиа их сургуульд Зөвлөлт Холбоот Улс судлалаар мэргэжил эзэмшсэний дараа Акроны их сургуульд хуулийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр мөн Төрийн департаментын Төв Азийн Төрийн нарийн бичгийн даргын Өмнөд болон Төв Азийн асуудал эрхэлсэн туслах, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Төв Азийн асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.