images

1907 онд мэндэлсэн эмээ дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-30


     Испанийн Каталон мужийн асрамжийн газарт амьдардаг 115 настай эмэгтэй Мария Бранас Морера дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорсныг Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэсэн тухай CNN мэдээлэв. 1907 оны 3 дугаар сарын 4-нд АНУ-д төрсөн тэрбээр ирэх гуравдугаар сард 116 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх ажээ. Тэрбээр нас өндөр болсон ч ухаан санаа саруул хэвээр байгаа бөгөөд Twitter ашиглан олон мянган хүнтэй харилцсаар байгаа ажээ. Эцэг эх хоёр нь Мексикээс АНУ-д цагаачилж ирснээс нэг жилийн дараа тэрбээр Сан-Франциско хотод төржээ. Морера эмээ 2020 оны тавдугаар сард COVID 19-ийн халдвар авсан ч хурдан эдгэрсэн байна. Тэрбээр гурван хүүхэд, 11 ач, 13 гучтай бөгөөд бага охин нь 78 настай ажээ. Одоогоор Гиннесийн номонд дэлхийн хамгийн урт насалсан амжилтыг 1875 оны хоёрдугаар сарын 21-нд төрж, 122 насалсан франц эмэгтэй Жанна-Луи Калмент эзэмшиж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.