images

400 гаруй сэлфи хийсэн баавгай

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-30


     АНУ-ын Колорадо мужийн Боулдер хот дахь “Open space and Mountain Park” цэцэрлэгт хүрээлэнгийн хөдөлгөөн мэдрэгч камерын өмнө нэгэн хар баавгай ирээд 400 гаруй сэлфи зураг даржээ. Тодруулбал, уг камер дээрх 580 зургийн 400 гаруй нь нэг баавгайных байсан аж. Тус цэцэрлэгт хүрээлэн нь зэрлэг ан амьтдыг судлах, хянах зорилготой, хөдөлгөөн мэдэрдэг есөн камертай бөгөөд камерын орчим ямар нэг амьтан алхахад автоматаар зураг дарж, бичлэг хийдэг байна. Эдгээр камерын хажуугаар өнгөрөх амьтад үргэлж идэш тэжээл, хэвтэр хайж яваад өнгөрдөг бол уг баавгай ихэд сониучирхсан нь энэ ажээ. Аль болох зэрлэг амьтад ихээр хөлхдөг газарт байрлуулсан камеруудын талаар цэцэрлэгт хүрээлэнгийн экологич “Камерууд тэнд ямар амьтад байгааг, тэр амьтад жилд, долоо хоногт, нэг өдөрт юу хийж байгааг мэдэхэд тусалдаг” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.