images

Итали, Ливи улсууд 8 тэрбум еврогийн байгалийн хийн гэрээ байгууллаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-30


     Италийн Ерөнхий сайд бямба гарагт Ливид айлчилж эрчим хүч, цагаачлал, Итали болон Европын холбооны тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцээ хийсэн талаар “АР” агентлаг мэдээллээ. Айлчлалын үеэр хоёр улсын газрын тосны компаниуд найман тэрбум еврогийн үнийн дүн бүхий байгалийн хийн гэрээ байгуулжээ. Улмаар энэ нь Ливийн эрчим хүчний салбарт сүүлийн хорь гаруй жилд болоогүй томоохон хөрөнгө оруулалт болсон байна. Уг гэрээний талаар Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони “Орос, Украины дайнтай холбоотойгоор Оросоос авдаг байсан эрчим хүчийг орлох байгалийн хийн шинэ нийлүүлэгчид хайж байна” гэжээ. Тэрбээр үүний өмнө нь Италийн байгалийн хийн томоохон нийлүүлэгч Алжир улсад айлчлан хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.