images

Финланд, Швед улс НАТО-д элсэх үйл явц зогсоогүй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-30


     Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-д Финланд, Швед улс элсэх талаар хоёр улсын ерөнхий сайд нар өнгөрсөн оны 10 дугаар сарын эцсээр Финландад уулзахдаа тохиролцож байсан юм. Улмаар 12 дугаар сард НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хоёр орон уг байгууллагад элсэх явц ирэх онд албан ёсоор шийдэгдэнэ хэмээн зарласан билээ. Гэвч сүүлийн үед дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Финланд, Швед улсууд НАТО-д элсэх үйл явц зогслоо хэмээн мэдээлэх болсон. Учир нь, Турк улс Шведийг НАТО-гийн гишүүн болохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Иймд уг улсуудын гадаад хэргийн сайд нар өчигдөр тус тусын сувгаар мэдэгдэл хийхдээ “НАТО-д элсэх үйл явц зогсоогүй, үргэлжилж байгаа” гэснийг “АР” агентлаг өчигдөр дамжууллаа. НАТО-д элсэхийн тулд тус байгууллагын бүх гишүүдийн зөвшөөрлийг авах хэрэгтэй байдаг ажээ. Одоогийн байдлаар гишүүн 30 улсаас Унгар, Туркийн тал шинээр элсэх өргөдөл гаргасан хоёр орныг зөвшөөрөөгүй байгаа юм. Гэсэн хэдий ч Шведийн гадаад хэргийн сайд Тобаис Биллстрөм ирэх зун гэхэд НАТО-д элсэж чадна гэдэгтээ итгэж буйгаа “Expressen” сонинд ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.