Япон улсад 1.82 сая гадаадын ажилчин байна
Анд нөхдийн мэдээ
2023-01-27
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо өнгөрсөн оны 10 дугаар сарын эцсээр 1.82 сая болж өмнөх жилээс 5.5 хувиар өсжээ. Тус улсад ажиллах гадаад иргэдийн тоо 2013 оноос хойш тасралтгүй нэмэгдэж байгаа ч 2020 оноос өсөлт нь багассан байна. Тодруулбал, 2019 онд 13.6 хувиар нэмэгдсэн ажээ.Тэгвэл тус улсад хөдөлмөрлөж буй иргэдийн дийлэнх нь вьетнам, хятад, филиппин хүмүүс байна. Харин тэдний ихэнх нь Токио, Айчи, Осока хотод ажилладаг байна. Харин оршин суух статусаар нь авч үзвэл мэргэжилтэн, инженерийн виз эзэмшигчдийн тоо 21.7 хувиар өсч 479,949 болжээ. Мөн байнгын оршин суугчид болон Япон улсын иргэдийн эхнэр, нөхөр зэрэг ажлын виз эзэмшигчдийн тоо 2.6 хувиар өсч, 595,207 болжээ. Харин ганц буурсан үзүүлэлт нь техникийн дадлагажигчид байсан гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.