images

Хорватын зүрхэн арлын зарим хэсгийг худалдах зар тавьжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-01-27


     Хорват улсын Адриатын тэнгис дэх 142 мянган м/кв талбайтай Галешняк буюу хүмүүсийн сайн мэдэхээр зүрхэн хэлбэртэй арлын 30 мянган м/кв-ыг 10 сая еврогоор худалдах зар өнгөрсөн даваа гарагт тавьжээ. Тодруулбал, нэг м/кв талбайг дунджаар 300 еврогоор үнэлжээ. Энэ талаар борлуулагчдын бие төлөөлөгч Силвестро Кардум “Арлын гурван га талбайг худалдах зар тавьсан нь үнэн. Хэд хэдэн эзэмшигчийн дөрвөн талбай буюу нийт 32-33 мянган м/кв газрыг худалдана. Эзэмшигчийн бүртгэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ бүгд найдвартай. Мөн арлын 400 м/кв-д хуулийн дагуу ресторан, байшин барих боломжтой" гэсэн байна. Сурталчилгаан дээр, зарах талбайг эргээс 500 метрийн зайд оршдог гэжээ. 2020 онд уг арал дээр дуучин Бэйонсэ 39 насны төрсөн өдрөө тэмдэглэж байсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.