Солонгосын компани Монголоос газрын ховор элемент авна
Чихэнд чимэгтэй
2023-01-27
Өмнөд Солонгосын харилцаа холбооны KT корпораци Монголын засгийн газартай 80 орчим төрлийн ашигт малтмал, тэр дундаа газрын ховор элементийг тогтвортой нийлүүлэх түншлэлийн гэрээ байгууллаа. KT компанийн гүйцэтгэх захирал Ку Хён Мо Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Улаанбаатарт болсон дижитал өөрчлөлтийн стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уулзалтын үеэр эрдэс баялгийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Монгол улс ашигт малтмалын нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орны нэг бөгөөд газрын ховор элемент, зэс, хайлуур жонш, алт, төмөр, цайр зэрэг 80 орчим төрлийн ашигт малтмалын ордтой. Тиймээс ч газрын ховор элементийн ордууд нь дэлхийн нөөцийн 16 орчим хувийг бүрдүүлдэг. Газрын ховор элемент нь ашигт малтмалын чухал нөөц бөгөөд шинэ болон сэргээгдэх эрчим хүч, цахилгаан бүтээгдэхүүн, автомашины эд анги зэрэг ирээдүйн үнэ цэнтэй янз бүрийн салбарт ашиглагддаг.
Гэрээний дагуу КТ корпораци Монголын төрөл бүрийн ашигт малтмалын нөөцийг Солонгосын бусад үйлдвэрүүдэд давуу эрхтэйгээр нийлүүлэх тогтвортой суурийг тавьж буй юм. Мөн Өмнөд Солонгосын Засгийн газар болон Солонгосын аж үйлдвэрийн хүрээнийхэнтэй нийлүүлэх илүү тодорхой төлөвлөгөөг хэлэлцэх болно гэж албаны хүмүүс мэдэгдэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.