Нарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашины загвар танилцуулав
Анд нөхдийн мэдээ
2023-01-27
АНУ-ын Калифорнийн “EV Startup Aptera” гарааны бизнесийн компани энэ сард нарны эрчим хүчээр цэнэглэгддэг “Aptera” цахилгаан автомашины загвараа танилцууллаа. Энэ нь нарны зай хураах самбартай, хөнгөн загвартай, гурван жижиг дугуйтай ажээ. Анх энэ автомашиныхаа санааг 2020 онд олон нийтэд танилцуулж байсан бөгөөд хөрөнгө оруулалтаа босгож чадвал энэ оны эцсээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, одоо байгаа 50 сая долларын санхүүжилт дээр нэмж 85 сая долларын санхүүжилт олох хэрэгтэй ажээ. Уг компанийн гаргасан санаа нь бусад ижил төрлийн үйлдвэр эрхлэгчдийнхээс ондоо юм. Тухайлбал, хоёр суудалтай тус автомашинууд дээвэр болон ар талдаа 700 ваттын нарны самбартай байна. Мөн нарны эрчим хүчээр цэнэглээд өдөрт дунджаар 64.3 километр замыг туулах хүчин чадалтай. Мөн “Tesla”-гийнхтэй ижил цэнэглэх оролт, залгууртай байх ажээ. Хэрэв санхүүжилтээ босгож чадвал эхний ээлжид 5000 үйлдвэрлээд цаашид нарны зай хураах хавтангийн тоогоо цөөлөхөд анхаарах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.