images

“Ухаалаг хот” төслийг хэрэгжүүлэхэд Их Британиас санхүүгийн тусламж хүсэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-27


     Монгол, Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор Британид ажлын айлчлал хийж буй Шадар сайд С.Амарсайхан өчигдөр тус улсын Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа. Уулзалтын үеэр С.Амарсайхан Монголын гуравдагч хөршийн бодлого, тус улсаас хэрэгжүүлж буй Худалдааны шинэ схемийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах болсонд талархал илэрхийлжээ. Мөн “Ухаалаг хот” байгуулах төсөл хэрэгжүүлэхэд тус улсаас санхүүжилт авах хүсэлт тавьсан байна. Түүнчлэн “Монголд зочлох жил” аяны хүрээнд визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь Их Британи болохыг хэлжээ. Улмаар монгол иргэдийн Их Британид зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, юуны өмнө дипломат паспорттой иргэдийг визний шаардлагаас чөлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин Д.Рааб цаашид Их Британийн бизнес эрхлэгчдийн Монголын зах зээлд нэвтрэх сонирхлыг нэмэгдүүлж худалдаа, хөрөнгө оруулалт татах, өөрийн улсын туршлага дээр үндэслэн манай улсын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байнаМөн манай улсад айлчлах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.