images

АНУ-ын төрийн албанд дадлагажих боломж нээгдэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-27


     Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлдэг “Mongolian-U.S. National Civic Engagement Program хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжих гэж байна. Уг хөтөлбөрт хамрагдсанаар Вашингтон хотод АНУ-ын Засаг захиргааны байгууллагуудад есөн долоо хоногийн хугацаанд дадлага хийж, тус улсын Засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн тогтолцоо, үйл ажиллагаатай танилцах боломжтой ажээ. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг 1 дүгээр сарын 31 хүртэл хүлээн авах юм. Үүний дараа 2 дугаар сарын 1-17-нд зохион байгуулагчид эхний шатанд тэнцсэн иргэдтэй ярилцаж 3 дугаар сарын эхэнд дүнг зарлах ажээ. Улмаар дадлага хийх байгууллагуудтай холбож, хөтөлбөрийг танилцуулснаар 6 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 28-ны хооронд дадлагаа хийнэ. Ийнхүү 8 дугаар сарын эхэнд үр дүнгийн хурал хийж хөтөлбөр дуусахаар Элчин сайдын яамнаас хуваарь гаргасан байна. Харин хөтөлбөрт оролцогчдод 18-25 настай, бакалавр, магистрт суралцаж буй, эсвэл сургуулиа төгсөөд удаагүй байх шаардлага тавьжээ. Мөн АНУ-д байнга оршин суугч Монгол улсын иргэн, эсвэл АНУ-ын иргэншилтэй, англи хэлний гүнзгий мэдлэгтэй, монгол эцэг, эхийн хүүхэд байх гэх зэрэг шаардлага бий аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.