images

Номын уралдаанд ялсан цэргүүд 48 цагийн чөлөөгөөр шагнуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-26


 Зэвсэгт хүчний 032 дугаар анги өчигдөр алба хаагчдынхаа дунд илтгэл мэтгэлцээний тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулжээ. Мөн "Азхур" номын их дэлгүүртэй хамтран “80 номын уналт” танин мэдэхүйн тэмцээн явуулж, номын хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. “80 номын уналт” тэмцээнд хугацаат цэргийн дөрвөн алба хаагч түрүүлсэн бол хоёрдугаар байранд ангийн штабын хамт олон, гуравдугаар байранд цэргийн цагдаагийн рот шалгарч тус тус  48 цагийн цалинтай чөлөөгөөр шагнуулсан байна. 032 дугаар анги эдгээр үйл ажиллагааг "Эв нэгдэл, эерэг хандлага" долоо хоногийн аяны хүрээнд зохион байгуулсан аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.