Энэтхэг улс ШХАБ-ын уулзалтад Пакистаны ерөнхий сайдыг урьжээ
Анд нөхдийн мэдээ
2023-01-26
Энэтхэг улс энэ жил зохион байгуулах Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтдаа Пакистаны ерөнхий сайд Шебхаз Шарифийг урихаар болсон тухай “The Hindu” сонинд мэдээлжээ. Тавдугаар сард тус улсын Гоа хотод болох ШХАБ-ын сайд нарын уулзалтад Пакистаны Гадаад хэргийн сайд Билавал Бхутто Зардариг урьсан бөгөөд удахгүй Пакистаны ерөнхий сайд Ш.Шарифт урилга илгээх ажээ. Хэрэв энэхүү урилгыг хүлээн авбал Пакистаны ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар 9, 12 жилийн дараа анх удаа Энэтхэгт айлчлах аж. ШХАБ нь 2001 онд Хятад, Орос улс санаачлан байгуулсан улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын зөвлөлдөх байгууллага юм. Энэхүү байгууллагад Хятад, Оросоос гадна Энэтхэг, Пакистан, Казахстан, Киргизстан, Тажикситан, Узбекистан найман орон гишүүнчлэлтэй. Энэтхэг, Пакистан улс 1947 онд Английн нөлөөнөөс салж тусгаар тогтнолоо зарласнаас хойш хойш цөмийн зэвсэг бүтээх зэрэг олон шалтгаанаар сөргөлдөж ирсэн ажээ. Ялангуяа хоёр улсын сөргөлдөөний гол цэг болсон Кашмирын төлөө хэд хэдэн удаа дайтаж байв. Энэ цаг үе бол хоёр улсын хувьд эвлэрч, харилцаагаа сайжруулах боломж гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ерөнхий сайд Ш.Шариф өнгөрсөн 17-ны өдөр Кашмирын байдал зэрэг маргаантай байгаа асуудлуудын талаар хэлэлцээ хийх саналыг Энэтхэг улсад тавьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.