Агаарын бохирдолтой тэмцэхэд 39.2 тэрбум төгрөг зарцуулна
Чихэнд чимэгтэй
2023-01-26
Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас, энэ онд агаарын бохирдлыг бууруулахад 39.2 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж мэдээллээ. Үүнд сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөлт буюу үндсэн үйл ажиллагааны урсгал зардлууд багтаж байгаа аж. Мөн ирэх жилүүдэд гэр хороололд орон сууц, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус паркийн шинэчлэлт зэрэг богино болон дунд хугацааны төслүүдийг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд цахилгаан дулааны тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хяналтын доор түүхий нүүрс хэрэглэж байгаа бөгөөд цаашид усан халаалтын зуухнуудыг үе шаттайгаар нэвтрүүлж, түүхий нүүрсний хэрэглээг бууруулахаар ажиллаж байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.