images

Монгол уран хатгамалын үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийг бүртгэж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-26


     Богд хааны ордон музейгээс жил бүр зохион байгуулдаг “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг бүртгэж эхэллээ. Бүртгэлийг ирэх сарын 7-ныг хүртэл хийх бөгөөд музей тухайн жилийн хамгийн шилдэг буюу Хаан, Хатан бүтээлийг шалгаруулдаг уламжлалтай. Үзэсгэлэнд өв соёлоо хадгалан хамгаалж, сэргээн хөгжүүлэхэд гар бие оролцож буй мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчид, өвлөн тээгчид, ардын авьяастнууд, уран үйлчид оролцох боломжтой юм. Ингэхдээ бүтээлдээ монгол хэв маяг, нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогийг шингээх, монгол хээ угалз, уран хатгамал, оёдлын олон төрлийг ашигласан байх, оюуны өмчийн зөрчилгүй байх зэрэг шалгуур тавьжээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.